Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Монголын Ажил Олгогч Эздийн нэгдсэн холбоо, Хөдөлмөр, Халамж Үйлчилгээний Газар, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбоо, Нийслэлийн Хөдөлмөрийн газраас хамтран зохион байгуулж байгаа “АЖЛЫН БАЙР-2010” сэдэвт Хөдөлмөрийн нэгдсэн үзэсгэлэн яармаг 2010 оны 5 дугаар сарын 26-нд “МИШЭЭЛ ЭКСПО” төвийн үзэсгэлэнгийн танхимд амжилтай явагдаж өндөрлөлөө.
Тус яармагийн зорилго нь иргэдийг сул чөлөөтэй байгаа ажлын байранд зуучлах, ажлын байран дахь сургалтаар дамжуулан ур чадвар бүхий мэргэжилтэй ажилтан бэлтгэх, оюутан залуусыг цагийн ажлын байраар хангах, хөдөлмөр эрхлэлтйин төв болон орон нутгийн байгууллагаас авч хэрэгжүүлэх арга хэмжээг ажил олгогч болон ажил хайгчдад сурталчлах, инкубатор төв, төсөл хөтөлбөр, хөнгөлөлттэй зээл тусламжийн хүрээнд бий болж буй шинэ ажлын байрыг мэдээллэх, ажлын байрны шаардлага хангасан ажил хайгчийг шууд ажил олгогчтой холбох боломжуудыг хангахад чиглэгдсэн юм.

Үзэсгэлэн яармагт Хөдөлмөр халамж үйлчилгээний газар, дүүргүүдийн хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтсүүд, бизнес инкубаторын төвүүд, оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төвүүд зэрэг 30 байгуулага, ажлын байран дээрхи сургалтын хөтөлбөрүүд болон уул уурхай, барилга, худалдаа үйлчилгээ, зам тээвэр, харилцаа холбоо, банк санхүү зэрэг салбар бүрийн гадаад болон дотоодын хөрөнгө оруулалттай томоохон аж ахуй нэгжүүд, Петровис, Оюу толгой, Номин, Хаан банк, Хас банк, Бодь групп, CAML, Монгол росцветмэт, Мобиком, Макс групп гэх мэт тэргүүлэх 70 аж ахуйн нэгж нийт 100 гаруй байгууллагын 7774 нээлттэй ажлын байранд иргэдийг сонгон шалгаруулж авах үйл ажиллагаа явагдаж, 1016 хүн ажилд зуучлалд хамрагдаж, 6765 хүн бүртгэгдэж, давхардсан тоогоор 16461 хүнд мэдээлэл зөвлөгөө өгч, нийт 20 гаруй мянган хөдөлмөрийн зах зээлийн мэдээлэлүүдтэй танилцсан байна.
ШУТИС-Оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв уг хөдөлмөрийн нэгдсэн яармагт аж ахуйн нэгж байгууллагуудаас ирүүлсэн 112 ажлын байртай оролцсон бөгөөд нийт 192 оюутныг сул чөлөөтэй ажлын байранд бүртгэж давхардсан тоогоор 596 оюутанд оюутны хөдөлмөр эрхлэлт /цагийн болон байнгын ажлын байр/ -ийн талаарх мэдээлэл зөвлөгөөг хүргэлээ. Мөн оюутны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих төв нь хөдөлмөр эрхлэлтийн талаарх мэдээлэл зөвлөгөөг оюутан та бүхэнд нээлттэй хүргэж байгаа бөгөөд оюутан залуус та бүхэн www.jobs-student.mn хаягаар зочилж ажлын байрны мэдээллийг сонирхоно уу.
ШУТИС-Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв
Утас: 11-324085, 11-324590-1045
Цахим хаяг: careercounsel_must@yahoo.com / www.jobs-student.edu.mn
ШУТИС-Оюутны Хөдөлмөр Эрхлэлтийг Дэмжих Төв
Утас: 11-324085, 11-324590-1045
Цахим хаяг: careercounsel_must@yahoo.com / www.jobs-student.edu.mn