Дубай хотод 600 метр өндөр тэнгэр баганадсан шилэн барилга баригдах гэж байгаа бөгөөд энэхүү барилгад нь нарны эрчим хүчийг ашигласан цахилгаан станц ажиллах юм. 10 мВт цахилгаан эрчим хүч гаргах чадалтай энэхүү барилга нь өөрийнхөө ойролцоо байрлах 4000 айл өрхийг цахилгаанаар хангах хүчин чадалтай юм байна. Уг барилгад 3 тусдаа систем ажиллана. Эхний систем нь цөлийн хүчтэй салхи ашигласан 5 мВт-ийн хүчин чадалтай салхин турбин ажиллах юм. Дараагийн систем нь барилгын өмнө талд байрлах нарны халаагуурууд бөгөөд хэрэгцээний халуун ус болон 3 мВт-ийн хүчин чадалтай уурын турбиныг 500 градусын халуунтай уураар хангах юм. Эцсийн систем нь нарны эрчим хүчийг ашиглан ажиллах 2 мВт-ийн хүчин чадалтай нарны цахилгаан станц юм. Ингээд энэхүү барилгын суурилагдсан хүчин чадал нь 10 мВт болж байна. Барилга баригдах зардал болох 400 сая доллароо эрчим хүчний өөрийн эх үүсгүүр ашигласанаар 20 жилийн хугацаанд нөхөж олох юмаа.