Toyota компани 3-р үеийн Hybrid технологоор бүтээгдсэн Prius авто машинаа танилцуулаад удаагүй байгаа билээ. Уг автомашин бүтээгдсэн цагаасаа хойш хэмнэлттэй хэрэглээг эрхэмлэгч хэрэглэгчид, байгаль хамгаалагчидаас өндөр үнэлгээ авсаар байгаа билээ. Шинэ загварын Prius автомашины батерей нь литийн уусмалаар бүтээгдсэн бөгөөд хөдөлгүүр нь сайжруулсан Atkinson циклээр ажиллах нь илүү их түлшний хэмнэлтийг бий болгожээ. Цахилгаан эрчим хүч цуглуулагч батерейдаа Toyota компаныхан 10 жилийн баталгааг өгч байгаа юм байна. Шинэ Prius автомашины ECO горим нь 40 км/цаг хурдалж эхлэхэд ажиллаж эхлэх ба түлшний ихээхэн хэмжээний хэмнэлт гаргаж чадах юм. Автомашины аюулгүй байдлыг хангах зорилгоор
- Pre-collision system - Зорчих хэсэгт мөргөлдөж болзошгүй объектоос сэргийлэх систем
- Lane keep assist - Шулуун нарийхан замд зорчиход туслах систем
- Intelligent parking assist - Автомашинаа автоматаар зогсоолд байршуулах систем
- Solar roof package - Нарны туяа гэрлээс хамгаалах, агааржуулалтын төгс систем гэх мэт олон дэвшилтэт технологи жолооч таньд туслах юм байна. Илүү ихийг мэдэхийг хүсвэл доорх холбоосоор зочилно уу.