Anthony Le хэмээх залуу нь 25 настай бөгөөд тэрээр хүүхэд байхаасаа л супер баатруудын тухай зурагт ном уншиж тэдэн шиг болохыг мөрөөддөг нэгэн байж. 2008 онд Iron man киног үзсэнийхээ дараа тэрээр өөрийн гэсэн Iron man-ий өмсгөлтэй болохоор сэтгэл шулууджээ. Тэрээр өөрийн дайны машинаа тус киноноос сэдэвлэн хийсэн бөгөөд автомат буу хүртэл суурилуулжээ. Хамгийн нимгэн төмрийг 1500 хадаас ашиглан өмсгөлөө бүтээсэн байна. Жижиг хэмжээний хөдөлгүүр ашиглан нүүрний өмсгөл болон автомат буугаа хөдөлгөөнд оруулж яг л кинон дээрх шиг өмсгөл бүтээсэн байна. Iron Man-ий өмсгөл бүтээхэд 4000 доллар зарцуулсан бөгөөд 1 сарын хугацаанд хийж гүйцэтгэсэн гэнэ.