Inkjet - маш жижиг хэмжээтэй шүршигч хошуунууд ашиглан цаасан дээр бэхийг өгөгдсөн даалгаварын дагуу түрхдэг ажиллагаатай принтер юм.
Зураг дээр микроскопоор томруулж харуулсан принтерийн олон тооны шүршигч хошууг харуулсан байна. Принтерийн шүршигч хошуунууд нь нэгхэн секундэнд 22 мянган дусал бэхийг цаасаны гадаргуун дээр шүршиж бэхжүүлэх хүчин чадалтай байдаг байна. Цаасан дээр бэхийг түрхэх 2 янзын арга байдаг.
- Эхний арга нь дулааны процесс ашиглан хэвлэх үйлдэл юм. Шүршигч хошууны хойно байрлах цахилгаан ороомогт халалт үүсгэж бэхийг буцалган цаасан дээр буулгадаг байна.
- Хоёр дахь арга нь даралтын хүчийг ашиглах юм. Цаасны гадаргуунд бэхийг түрхэхдээ тодорхой өгөгдлийн дагуу даралт үүсгэн бэхийг шүршдэг байна.