Америкийн нэгдсэн улсын сэргээгдэх эрчим хүчний First solar компани Хятад улстай хамтран дэлхийн хамгийн том нарны цахилгаан станц байгуулахаар ажиллаж байна. ӨвөрМонголын Ордос хотын ойролцоо 2000 мегаватт суурилагдсан хүчин чадалтай нарны цахилгаан станцыг 2019 он гэхэд барьж дуусгана хэмээн мэдэгдэж байна. Сонирхуулахад манай Монгол улсын суурилагдсан хүчин чадлаас даруй 2 дахин том нарны цахилгаан станц юм. Хятад улс нь одоогийн байдлаар нийт цахилгаан эрчим хүчнийхээ хэрэгцээны 80%-ийг нүүрснээс гаргаж авч байгаа бөгөөд энэ хувь хэмжээг 2020 он гэхэд сэргээгдэх эрчим хүч ашиглан 15% болгоно хэмээн мэдэгдэж байна. Цаашдаа Хятад улс нь нийт эрчим хүчний системдээ 20'000 мегаватт цахилгаан эрчим хүчийг нарны станцаас гаргаж авах юм. Энэхүү төслийг хэрэгжүүлэхэд 293 сая Америк доллар зарцуулах бөгөөд ирээдүйд сэргээгдэх эрчим хүч хэрэглэдэг дэлхийн хамгийн том улс болно хэмээн өмнөө зорилго тавьжээ.