Энэ мэдээг: Эндээс Япон хэл дээр болон, эндээс Англи хэл дээр уншиж болно.
Тэрээр сүүлийн үед хүн зодсон хэргээр нилээд хэл аманд өртөж, шүүмжлэлийн бай болж сэтгэл зүйн хүнд дарамтад байсан юм.
Аварга мэдэгдэхдээ: "Нийгэмд шуугиан тарьж төвөг удлаа, одоо сэтгэл онгойх шиг болж байна. Зодог тайлж байна" гэжээ. Өнөөдөр орон нутгийн цагаар 15.19 минутад зодог тайлах тухайгаа зарлаж мэдэгдэл хийнэ гэж өөр нэг эх сурвалжаас мэдэгдлээ.
15 цагт NHK телевизээр "Үүнээс өөр эл асуудлыг шийдэх аргагүй байлаа" гэж мэдэгдсэн байна.
Энэ тухай Ийгл телевизээр Монголын ард түмэн хэлэлцүүлэг явуулж байна.
Дагваа, сэтгэлээр унахгүй шүү. Чамайг дийлэхгүй болохоороо аргаа барсандаа ийм арга хэрэглэж байна. Эх нутагтаа ирээд үндэснийхээ бөхийг барилдан эх нутагтаа жаргалаа эдэл. Welcome back!
Эх сурвалж www.monkey.mn