Сансар судлал, өндөр эрчим хүчний физик, суурь эсийн биологи, анагаах ухаан, сэргээгдэх эрчим хүчний салбарт өнгөрсөн 2009 онд олон чухал нээлт хийлээ. Эдгээр нээлтийн заримаас танилцуулья.
1. Хамгийн эртний гоминид
Хүний элэнц хуланцийн хамгийн эртний олдвор
Хүний хамгийн эртний элэнц хуланц гэж тооцож болох олдвор өнгөрсөн жилийн эхээр Этиопоос олдлоо. Берклийн их сургуулийн доктор Тим Уайтын удирдлагаар ажилласан хэсэг эрдэмтэн уг олдворыг олсон байна. Энд хүн төрөлтөн-гоминид 4,4 сая жилийн өмнө амьдарч байжээ. Олдсон хэсгүүд нь эмэгчингийнх бөгөөд тэр хүн 120 см орчим өндөртөй, тархины бага эзэлхүүнтэй байжээ. Гэхдээ тэд хоёр хөлөөр явдаг байсан бололтой. Хиймэл зэвсэг ашиглаж чаддаг байсан байж магадгүй анатомийн шинж тэмдэгтэй гэнэ.
2. Эпигеном ба удамшилт
Эпигеном
Хүний геномыг бараг арваад жилийн өмнөөс тайлж эхэлсэн нь удамшлын дамжуулалтын механизмыг ойлгомжтой болгож өгнө гэсэн найдварыг төрүүлсэн юм. Гэтэл генийн бүтэц ба өвчлөлт хоёрын холбоо сүлбээ нь бодож байснаас хамаагүй ээдрээтэй байв. Тодорхой нэгэн генийн үйл ажиллагаа нь гадны хүчин зүйлийн улмаас өөрчлөгддөг ба тэр өөрчлөлт нь удам дамжина гэдгийг судлах эпигенетика гэх судалгааны бүхэл бүтэн шинэ салбар үүсэн бий боллоо. Жишээлбэл, залуудаа тамхи татаж байсан хүн өөрийн ач, гучийнхаа зүрх судасны өвчний эрсдлийг нэмэгдүүлж байгаа гэх мэт. Аравдугаар сард Калифорнийн Салкийн их сургуулийн хэсэг эрдэмтэн хүний эпигеномын анхны тодорхой зургийг нийтлүүлэв. Энэ нь хүний удамшлын механизм хэрхэн бүрэлддэгийг ойлгоход түүхэн алхам боллоо.
3. Генийн эмчилгээ харааны гажгийг засч байна
Дальтонизмыг эмчилж болно
Өнгө ялгалт буюу дальтонизм гэх харааны ноцтой гажгийг генийн инженерийн аргаар анх удаагаа Вашингтон мужийн их сургуулийн нүдний эмч нар эмчилж чадлаа. Тэд ийм өвчтэй туршилтын шимпанзегийн нүдэнд өнгө ялгалтад оролцдон уураг ялгаруулах генийн таталтыг хийжээ. Хэрэв шимпанзегийн харааны механизмыг хүнийхтэй бараг адил гэдгийг тооцох аваас энэ нь хүний харааны олон төрлийн өвчнийг эмчлэх боломжийг нээсэн гэж хэлэхэд хүргэж байгаа юм. Үүнээс гадна генийн эмчилгээ нь хүний харааны механизмд сул хөгжилтөй эсвэл огт байхгүй сенсорын чадварыг гаргаж ирнэ гэж эрдэмтэд үзэж байна.
4. Саран дээр ус байгаа нь бодит болов
Сарны ус
Арваннэгдүгээр сард саран дээр ус байдаг гэх таамаглал нь нэг мөр батлагдлаа. Аравдугаар сарын 9-нд Хиерикийн сансар судлалын агентлаг (NASA) тусгай туршилт хийв. Тусгай зонд сансрын өөр нэг аппарат сарны шороог мөргөн унах үеэр боссон сарны бодис ба тоосны спектрын шинжилгээг хийсэн байна. Спектрын судалгаанд усны уур тогтоогдсон ба хэмжээ нь декалитраар хэмжигджээ. Тэр нь манай гаригийн цорын ганц дагуул дээрх тогоонд ашигт малтмалын эсвэл сүүлт одны мөс байж болохыг харууллаа. Үүгээр саран дээр түүний дотоод нөөцөд нь тулгуурласан колони байгуулах найдвар дахиад л сэргэсэн нь мэдээж хэрэг.
5. Квантын төвшин дэх телепортаци
Телепортаци
Биетийг орон зайн нэг цэгээс нөгөөд хормын зуур хүргэх нь өнөөг хүртэл шинжлэх ухааны зөгнөлд хамрагддаг. Гэтэл Мэрилэнд мужийн их сургуулийн дэргэдэх Квантын институтын эрдэмтэд нэгэн атомын мэдээллийн нэг метрийн зайтай нөгөө атомд нь дамжуулж чадав. Энэ нь квантын мэдээллийн салбарын чухал үйл явдал боллоо. Нэг атомын шинж тэмдгийг нөгөөд нь хормын зуур дамжуулан түүнийг дамжуулсантай нь ялгахааргүй адил болгохыг телепортаци батлаж өгөв. Энэ нээлт нь супер найдвартай, хэт хурдтай квантын цахим төхөөрөмжийг бүтээхэд асар их ач холбогдолтой.
6. Адроннын том коллайдер
Өндөр эрчим хүчний физикийн салбарын томоохон туршилтын анхны үр дүнгийн талаарх мэдээлэл жилийн эцсээр гарч эхэлжээ. Европын цөмийн судалгааны байгууллагын (СЕRN) Швейцарид хийсэн адронны том коллайдер ажиллагааны төвшиндөө хүрч арваннэгдүгээр сарын 29-ний өдөр түүнд 1,05 триллион электрон вольт (TeV) эрчим хүчтэй протонын урсгал бүртгэгдлээ.
Эрдэмтэд түүнд ертөнцийн их дэлбэрэлтийн эхэн үед үүссэн шиг долоо хүртэл TeV эрчим хүч бий болгох сонирхолтой байна. Протоны өндөр эрчим хүчтэй урсгалыг коллайдер гэх хоолойгоор гүйлгэн хөөж мөргөлдүүлэн шинэ бичил хэсгүүд түүний тоонд ертөнцийг үүсгэсэн суурь хуулийг тайлсан Хиггсийн бозоныг нээн авах сонирхол эрдэмтэдэд байгаа юм. Супер мимметри ба супер утасны талаарх өөрсдийн онолыг зарим эрдэмтэд нь энэ туршилтаар батлана гэж найдаж байгаа ажээ.
7. Хүйтэн ер бусийн гариг уу эсвэл улаан одой юу?
Нарын аймгийн хязгаарын цаана нээгдсэн гаригуудаас хамгийн хүйтэнд тооцогдох гаригийн оптик зургийг одон орончид анх удаа авч чадлаа. GJ758 гэх одыг тойрсон гаригсийн аймаг нь манай нарны аймагтай төстөй бөгөөд 50 гэрлийн жилийн цаана оршдог. Хавайн арлын Субару гэх одон орон судлалын төвд байрлуулсан шинэ төхөөрөсжийн тусламжтайгаар хийсэн ажиглалтын үр дүнгээ одон орончид Astrophysical Journal сэтгүүлд нийтлүүлжээ. 2009 оны тав ба наймдугаар сард Макс Планкийн одон орны институтын эрдэмтдийн хийсэн хоёр цуврал ажиглалтын хүрээнд GJ758 одыг тойрсон эллипс тойрог замд Бархасваадь гаригаас 10-40 дахин их жинтэй хийн асар том гаригийг илрүүлсэн байна. Уг гаригийн дундаж температур нь Цельсийн 280-370 градус байгаа аж. Нарнаас Усан ван гариг хүртлэх зайтай төстөй хэмжээнд уг гариг одноосоо зайтай байгаа гэвэл тэр нь их сонин юм. GJ758B нэр авсан энэ гаригт хүрэн одой буюу таталцлын шаталтынхаа төвшинд байгаа од байж магадгүй гэсэн дүгнэлтийг эрдэмтэд хийгээд байна.
8. Цахим цаас
Цахим ном
Цахим цаасны технологийн салбарт хүлээгдэж байсан урт хугацааны цөмрөлт 2009 онд гарлаа. Калифорнийн E-Ink компанийн патентад үндэслэгдсэн уншлагын олон төхөөрөмж худалдаанд гарч байна. Янз бүрийн цахим форматад кодлогдсон хар цагаан бичлэгийг тэд үзүүлдэг. Дүрс эрс тэсээр дүрслэгдэн арын гэрэлтүүлэггүй. Одоо энэ салбарын шинэ ололт болох органик диодууд мэндлэхээр дугшиж байна. Экологчид шинэ ном гарч ирж буйд сэтгэл өндөр байгаа бөгөөд тэр нь ердийн ном хэвлэлийн цаасны үйлдвэрлэлд зориулан огтолж буй хэдэн арван сая модыг хамгаалан хэмнэхэд тустай.
9. 48-цөмийн микропроцессор
Интелийн чип
Intel корпораци шинэ үе болох 48 цөм буюу давхаргатай бичил чипийн туршилтын анхны загваруудыг хийжээ. Компанийн танилцуулгад түүнийг “бүх компьютерийг орлох ганцхан процессор” гэж нэрлэжээ. Энэ процессорын тооцоолон бодох хоёр цөмтөй бичил чипийнхээс 10-20 дахин их бөгөөд cloud computing-ийн шинэ загварт амархан орох эсвэл сүлжээний нөөцийн мэдээллийг боловсруулах шинэ компьютерийг бүтээхэд хэрэгтэй.
10. Өөр хэрэгслийн телепати
Заалтууртай малгай
Америкийн арми тархины дохиог хүлээн авч холбооны сүлжээгээр дамжуулах малгай бүтээхэд зориулан дөрвөн сая ам.долларын хөрөнгө оруулалт хийлээ. Анхны үр дүн нь гарч эхлэв. Тэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн техник хэрэгслийг бүтээхэд ашиглахад хангалттай хэмжээнийх боллоо. Жишээлбэл, хөдөлгөөний чадваргүй хүний бодол санаагаар номын хуудсыг эргүүлэх төхөөрөмж бүтээхэд тэр нь хэрэгтэй. Америкийн гурван их сургууль энэ санааг хэрэгжүүлэн тархинаас гарах сулхан цахилгаан дохиог малгай дахь заалтуур нь хэрхэн хүлээн авч буй судалж байна.
www.medeelel.mn